Шууд Chart

Бээжинд агаарын бохирдлын түгшүүр зарлалаа

2015-11-30 15:23:23

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо агаарын бохирдол дээд цэгт хүрлээ. Үүнтэй холбогдуулан хотын эрх баригчид агаарын бохирдлын хоёрдугаар зэрэглэл буюу "улбар шар" өнгийн түвшний түгшүүр зарлажээ. Өчигдөр Бээжин хотын зарим цэгт агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс 17 дахин их түвшинд хүрсэн гэх мэдээ ирсэн байна.

Энэ нь нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, тэднээс цахилгаанаа хангадаг аж үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон барилгын талбайгаас ялгарсан тоосонцор зэргээс үүдэлтэй юм байна. Бээжин хотын чийглэг уур амьсгал, мөн сүүлийн үед тус хотод салхины эрч багассан зэрэг нь дээрх утаа нүүлгүй, тогтоход нөлөөлжээ.

Агаарын бохирдлын “улбар шар” түвшний түгшүүрийн хүрээнд аж үйлдвэрүүдийн үйл ажиллагааг хязгаарлах, түр зогсоох хүртэл арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн барилгын ажил эрхэлж байгаа талбайгаас хаягдал материал зөөвөрлөх, мөн хүнд даацын ачааны машинууд хотын замаар явахыг хориглож байгаа юм. Бээжинд үзэгдэх орчин хэдхэн зуун метрээр хязгаарлагдаж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Лхагва гарагт агаарын хүйтэн урсгал Хятад руу нүүснээр салхины эрч нэмэгдэж, утаа багасна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бээжинд агаарын бохирдлын түгшүүр зарлалаа  
Үзсэн: 2101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-11-30 17:13
Mongolchuudaa bid iim bolchihgui yomsan. tiim uchraas bid oorsnoo uurgee biyluuleh ystoi shuu?
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-30 16:13
Утаанаасаа салсан УБ-аас жишээ ав, Бат үүлийг Хубалайн 2 дахь дүрээр Бээжинд илгээ гэж Хятадуудад хэл, 100 жилийн өмнө орж ирсэн Хятадын Монголчуудад үүнээс өөр зам үгүй болсон шүү

Бидэнтэй нэгдээрэй