Шууд Chart

Манай улс нийт усны хэрэгцээний 85 хувийг газрын доорх усаар хангаж байна

2015-12-03 16:41:33

Ус бол хүний мөнхийн хэрэглээ. Тийм ч учраас усны зөв зохистой хэрэглээ, нөөцийг нэмэх нь дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах асуудал болоод байгааг усны салбарынхан хэлж байна. Манай улсын хувьд гурван жилийн өмнөөс сав газруудын захиргааг байгуулж, усны нэгдсэн менежмент бодлогоо тодорхойлон ажиллаж байна. Сав газрын захиргаад өнөөдөр чуулж, хийж, хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнийхээ талаар мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд 29 сав газар байдаг мэдээллийг салбарын яамнаас өгч байна. Эдгээр сав газрыг хариуцан өнөөдрийн байдлаар 26 захиргаа үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Хариуцан ажиллах нутаг, сав газар өөр өөр ч тэд байгуулагдсанаасаа хойших гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүн хангалттай сайн гэдгийг салбарын яамнаас онцоллоо.

Алтай-Өвөрговийн сав газрын захиргаа хариуцсан бүх гол мөрөн, нуураа тооллогод бүрэн хамруулсан. Менежментийн бодлогоо боловсруулах шатандаа явж байгаа мэдээллийг өглөө. Харин Туул голын сав газрын захиргааны хувьд “Туул усан цогцолбор”-ыг барьж байгуулахаар Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах шатандаа явж байгаа мэдээллийг өгч байна. Энэ мэтчилэн тухайн орон нутаг, усны нөөц, хэрэглээнээс хамаараад өөр өөрийн гэсэн онцлогтой менежментийн бодлогоо тодорхойлжээ.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар усны хэрэгцээнийхээ 85 хувийг газрын доорх усаар хангаж байна. Нөөцийн хувьд нийтдээ 600 гаруй мянган сая шоо метр. Түүнээс гол мөрний 34 мянга, нуур 50 мянга, мөнх цаст уулс 60 гаруй мянга, газар доорх усны нөөц 40 гаруй сая шоо метр байна гэсэн судалгаа байна. Эрчим хүч гаргаж авах, хоол хүнсээ  бэлтгэх гээд хүн амын тоо өсөх тусам усны хэрэглээ нэмэгдэх учраас одоо байгаа энэ усны нөөцөө зөв зохистой ашиглах талаар нэгдсэн бодлоготой болохоор ийнхүү ажиллаж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс нийт усны хэрэгцээний 85 хувийг газрын доорх усаар хангаж байна  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-03 23:56
29 усны сав газар гэдэг бол зохиомол зүйл, 26 сав газрын захиргаанаас 2 нь л хагас дутуу ажил хийсэн юм биш үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-03 23:55
Сав газрын 26 захиргаа байх ямарч шаардлага байхгүй, харин түүний оронд усны нэг яам юмуу эсвэл институт байх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй