Шууд Chart

Обама Цагаан ордонд мэдэгдэл хийв

2015-12-07 11:50:27

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сан Бернардино хотод болсон зэвсэгт халдлагатай холбогдуулан Цагаан ордны Зууван танхимаас ард олондоо хандан мэдэгдэл хийлээ. Обама энэ мэдэгдэлдээ тус халдлага террорист ажиллагаа байсныг хүлээн зөвшөөрөөд Америкт дахин энэ мэт халдлага үйлдэхээр завдсан этгээдүүдийн эсрэг дорвитой тэмцэл өрнүүлнэ гэдгээ амласан байна.

Тав хоногийн өмнө АНУ-ын Калифорни мужийн Сан Бернардино хотод Палестин гаралтай Сайед Ризван Фарук, түүний эхнэр Ташфин Малик нарын үйлдсэн халдлагын үеэр 14 хүн амь үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан юм. Хосууд дараа нь цагдаа нарын өөдөөс гал нээж, улмаар буудалцааны үеэр алагдсан байна. Сан Бернардиногийн энэ халдлагыг Обама гэмгүй иргэдийн аминд хүрсэн террорист үйлдэл гэж зэмлэн буруушаалаа.

Гадаадаас төдийгүй улс орных нь дотоодоос, өөрийн иргэд нь ийнхүү халдлага үйлдэх аюул бий болсон нь терроризмын аюул заналыг шинэ түвшинд гаргалаа гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Анх энэ халдлага терроризмтой холбоотой эсэх нь тодорхойгүй байсан. Хрин хосуудын гэрээс их хэмжээний зэр зэвсэг олдсоны дараа Холбооны мөрдөх товчооныхон халдлагыг терроризмын сэдэлтэй, "Исламын улс" бүлэглэлээс санаа авч, үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэн, шалгаж эхлээд байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Обама Цагаан ордонд мэдэгдэл хийв  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2015-12-07 12:07
Тэр Цагаан ордноос өөр хаана мэдэгдэл хийдэг юм бол

Бидэнтэй нэгдээрэй