Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-12-07 12:26:56

2015 оны 12-р сарын 07-н00с 12-р сарын 14-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар цас орно-


Баруун аймгуудын нутгаар8-нд нутгийн хойд хэсгээр, 11-12нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 7-8нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч бага зэрэг чангарна.


Төвийн аймгуудын нутгаар: 7-8-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн баруун хэсгээр, 12-13-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 7-8нд зарим газраар 9-12 м/с хүрнэ. Хугацааны эхэн, эцсээр бага зэрэг хүйтэрнэ. Хугацааны дунд үеэр хүйтний эрч сулавтар Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.      


Зүүн аймгуудын нутгаар: 7,9-нд зарим газраар бага зэргийн  цас, 13-нд ихэнх нутгаар цас орно. 7-9-нд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-9-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: 12-13нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 7-9нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр бага зэрэг хүйтэрнэ.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй