
Өчигдөр Йемен улсын өмнөд хэсэгт машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтэд Аден хотын захирагч Жафар Мохаммед Саад болон түүний зургаан бие хамгаалагч өртөн, амь үрэгдсэн байна. Халдлагын хариуцлагыг "Исламын улс" бүлэглэл өөртөө хүлээн, дахин халдлага үйлдэхээр заналхийлж байна.
Тус бүлэглэл хотын захирагчийн сууж явсан машины цувааг бай болгон эртнээс бэлдсэн төлөвлөгөөний дагуу тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн гэж мэдэгджээ. Йемений Ерөнхийлөгч Абд-Раббу Мансур Хади-д үнэнч Засгийн газрын цэргүүд тус улсын нийслэл Сана хотыг Шийт урсгалыг баримтлагч хоусит омгийн зэвсэгт босогчдоос чөлөөлж, эргүүлэн хяналтандаа авахаар тэмцэж байгаа.
"Исламын улс" бүлэглэл Йемен ийнхүү иргэний дайны хөлд нэрвэгдсэнийг ашиглан, тус улс дахь халдлага дайралтаа идэвхжүүлээд байна. Энэ хүрээнд тус бүлэглэл шийтийн босогчид төдийгүй, суннит урсгалыг дагагч Хади-гийн Засгийн газрын эсрэг бас халдлага дайралт үйлдэж байгаа юм. "Исламын улс" бүлэглэлийн хамгийн сүүлд зохион байгуулсан энэ халдлага Ливийн Засгийн газар, босогчдын хооронд энхийн яриа хэлэлцээ зохион байгуулах НҮБ-ын хүчин чармайлтыг талаар болгож магадгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Йеменд террорист халдлага болов | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.