
Францын нийслэл Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурлын ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг өндөрлөлөө. Тус хэлэлцүүлгийг залган өнөөдрөөс сайд нарын түвшний хэлэлцүүлэг эхэлж байна. Энэ удаагийн бага хурлын төгсгөлд Киотогийн протоколыг орлон, 2020 оноос хэрэгжих уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх шинэ суурь конвенцийг батлах ёстой. Шинэ суурь конвенцийн төслийг өнгөрсөн дөрвөн жилийн турш улс орны төлөөлөгчид хэлэлцэж, боловсруулсан.
Одоогоор 48 хуудастай байгаа конвенцийн энэ төсөлд талуудын санал зөрсөн хэсгүүдийг онцлон, 900 гаруй хашилт тэмдэглэгээ хийсэн байна. Ядуу буурай орнууд дэлхийн дулаарлыг бууруулахын тулд эдийн засгийн өсөлтөө боогдуулж чадахгүй гэдгээ илэрхийлж, аж үйлдвэржсэн орнуудтай ижил үүрэг8 хариуцлага хүлээхээс цааргалж байгаа юм. Үүнээс гадна шинэ суурь конвенцид улс орнууд заавал биелүүлэх үүрэг хүлээх үү гэдэг асуудлаарх маргаан шийдвэрлэгдээгүй байна.
Ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг төдийлөн олон асуудал шийдвэрлэж чадалгүй өндөрлөж, сайд нарын нуруунд энэ бүх зөрүүтэй саналыг нэгтгэх хүнд үүрэг ноогдлоо гэж зарим ажиглагч дүгнэж байна. Энэ бүх асуудлаар нэгдсэн шийдвэрт хүрч, конвенцийн төслийг эцсийн байдлаар бэлэн болгоход сайд нарт ердөө тав хоног үлдээд байгаа юм.
Парисын бага хурлын сайд нарын түвшний хэлэлцүүлэг эхэлнэ | ||
Үзсэн: 445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.