Шууд Chart

Венесуэлийн парламентад сөрөг хүчнийхэн олонх болов

2015-12-07 17:13:53

Өчигдөр Венесуэлд болсон парламентын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. Эндээс ирж байгаа урьдчилсан дүнгээр сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвсэл парламентад олонх болж, ялалт байгуулжээ  Венесуэл улсын парламент 167 суудалтай. Иймээс 84 буюу түүнээс дээш суудал эзэлсэн нам хүчин олонх болдог. Харин Ардчилсан эв нэгдлийн эвсэл одоогийн байдлаар энэ тооноос 15-аар илүү буюу 99 суудал авч, аль хэдийнэ ялалт байгуулах нь тодорхой болжээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Нэгдсэн социалист нам энэ тооны ердөө тал хувь буюу 46 тойрогт ялсан, харин үлдсэн 22 тойргийн санал тооллогын дүн хараахан гараагүй байгаа юм байна. Энэ удаагийн сонгуулийн санал тооллогын эцсийн дүнгээр Ардчилсан эв нэгдлийн эвсэл наад зах нь 112 суудал авна гэж тооцоолж байна. Хэрэв энэ таамаг батлагдвал тус нам шинэ парламент бүрэн эрхээ хүлээн авсны дараа улс төрийн хоригдлуудыг суллах тухай хууль батлах, мөн хууль тогтоох засаглалын дээд албан тушаалд халаа сэлгээ хийх эрхтэй болох юм байна. Энэ сонгуулиар бүрэлдсэн парламент ирэх оны нэгдүгээр сард таван жилийн хугацаатай бүрэн эрхээ хүлээж авах юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Венесуэлийн парламентад сөрөг хүчнийхэн олонх болов  
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй