Шууд Chart

Акацуки Сугар гарагийн тойрог замд нэвтэрнэ

2015-12-07 17:23:00

Японы сансар судлалын Жакса агентлаг Сугар гарагийн тойрог замд Акацуки нэрт төхөөрөмжөө нэвтрүүлэх хоёр дахь оролдлогоо хийхээр зэхэж байна. Өмнө нь 2010 оны тавдугаар сард энэ төхөөрөмжийг сансарт илгээсэн ч, үндсэн хөдөлгүүр нь эвдэрснээс болж Сугар гарагийн тойрог замд нэвтэрч чадаагүй юм.

Тэр цагаас хойш Акацуки төхөөрөмж нарыг тойрон эргэсээр өдий хүрчээ. "Жакса" агентлагийнхан өнөө өглөө тус төхөөрөмжийг Сугар гарагийн тойрог замд оруулах дахин нэг оролдлого хийхээр дөрвөн жижиг тийрэлтэт хөдөлгүүрийг нь асаасан байна. Төхөөрөмж Сугар гарагийн тойрог замд амжилттай нэвтэрсэн эсэхийг баталгаажуулахад дахин хоёр өдөр шаардлагатай.

Гэхдээ Акацукигийн баталгаат хугацаа нэг жилийн өмнө дууссан, түүнчлэн тус төхөөрөмж нарны шууд тусгалд халсан зэргээс үүдэн гэмтсэн байж магадгүй гэж эрдэмтэд эмээж байгаа юм. Акацуки гэх энэ төхөөрөмжийг Сугар гарагийн цаг агаар, уур амьсгалын талаар мэдээлэл цуглуулах зориулалттай бүтээжээ. Сугар гарагийн гадаргуугийн хэм өдөртөө цельсийн +470 градус хүрч халдгаас гадна салхины хурд дээд тал нь цагт 360 км хүрдгээрээ онцлог юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Акацуки Сугар гарагийн тойрог замд нэвтэрнэ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй