
Энэ онд Герман улсад хүрч очсон цагаач дүрвэгчдийн тоо өнгөрсөн 11 дүгээр сарын эцэс гэхэд 965 мянгад хүрснийг тус улсын Дотоод хэргийн сайд Томас де Мазьер мэдэгдсэн байна. Наймдугаар сард гаргасан урьдчилсан тооцоогоор Германы Засгийн газар энэ онд дээд тал нь 800-гаад мянган цагаач дүрвэгч хүлээн авна гэж төлөвлөж байсан юм.
Харин таамаглаж байснаас нь хол давсан тооны цагаач дүрвэгч тус улсад очсонтой холбогдуулан Германы Засгийн газар, ард иргэд хүндхэн сорилттой тулгараад байна. 11 дүгээр сарын эцсийн байдлаар тус улсад орогнол эрсэн өргөдлөө хэлэлцүүлэхээр 350 мянган хүн хүлээж байсан гэх тоо байгаа. Энэ нь Герман цагаач дүрвэгчдийн хямралыг зохицуулахад хэт удаан, хойрго хандаж байна гэх шүүмжлэл хүлээхэд хүргээд байна.
Иймээс цагаач дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэх явцыг түргэтгэх зорилгоор ирэх онд цагаачлалын албанд 4 мянган орон тоог шинээр бий болгохоор төлөвлөж байгаа гэдгээ Германы дотоод хэргийн сайд зарлалаа. Одоогоор Герман улсад очсон нийт цагаач дүрвэгчийн дийлэнх нь буюу 480-аад мянга нь Сирийн дүрвэгчид байгаа юм. Үүнээс гадна 120 мянган афган, 90 мянган ирак цагаач дүрвэгч тус улсад хүрч очсон байна.
Германд энэ онд 965 мянган дүрвэгч очжээ | ||
Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.