Шууд Chart

Хятадад анх удаа агаарын бохирдлын улаан өнгийн түгшүүр зарлав

2015-12-08 12:47:41

Өчигдөр Хятадын нийслэл Бээжин хотод түүхэнд анх удаа агаарын бохирдлын аюулын хамгийн дээд түвшин болох улаан өнгийн түгшүүр зарлалаа. Тус хотын нэг шоо метр агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцрын хэмжээ 291 микрограммд хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй гэж заасан хэмжээнээс даруй 11 дахин их байгаа юм.

Эрүүл мэндэд ийнхүү асар хөнөөлтэй түвшинд хүрсэн утаа тортогтой тэмцэхийн тулд өнөө өглөөний долоон цагаас эхлэн Бээжин хот дахь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дугаарын тэгш, сондгойгоор ангилан хязгаарлаж, зарим үйлдвэр болон, нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг түр зогсоох хүртэлх арга хэмжээг хэрэгжүүлж эхэллээ.

Үүнээс гадна цэцэрлэг, бага, дунд сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, хүүхэд, өндөр настан болон зүрх судас, уушгины өвчтэй эрсдэлт бүлгийн хүмүүсийг аль болох гадагш гарахгүй байхыг зөвлөж байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр Бээжин хотод утаанаас үүдэн үзэгдэх орчин ердөө 200 метрээр хязгаарлагдаж байгаа юм. Тус хотод аюулын улаан өнгийн түгшүүр пүрэв гараг хүртэл үйлчилнэ. Харин пүрэв гарагаас эхлэн агаарын хүйтэн урсгал Бээжин рүү нүүснээр салхины эрч нэмэгдэж, утаа багасна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хятадад анх удаа агаарын бохирдлын улаан өнгийн түгшүүр зарлав  
Үзсэн: 807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй