Шууд Chart

Парист сайд нарын түвшний хэлэлцүүлэг эхлэв

2015-12-08 15:42:03

Өчигдөр Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын сайд нарын түвшний хэлэлцүүлэг эхэллээ. Киотогийн протоколыг орлон 2020 оноос хойш хэрэгжих шинэ суурь конвенцийн төслийг эцсийн байдлаар бэлэн болгоход хугацаа тун бага үлдээд байна.

Иймээс өчигдөр сайд нарын түвшний хэлэлцүүлэг нээх үеэр хурлыг даргалагч Францын гадаад хэргийн сайд Лоран Фабиус байр суурийн зөрүүгээ нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хэлэлцүүлэгт оролцогчдод уриалсан байна. Улс орнуудын төлөөлөгчдийн дөрвөн жилийн хугацаанд хэлэлцэн боловсруулсан шинэ суурь конвенцийн төсөл өнгөрсөн долоо хоногт ажил хэргийн түвшний хэлэлцүүлгээр орсон. Улмаар тус хэлэлцүүлгээр засаж өөрчилсөн төслийн эхийг энэ долоо хоногт сайд нар хүлээн авч, санал зөрсөн асуудлуудаарх яриа хэлэлцээг үргэлжлүүлж байна.

Гол асуудал бүрээр нэгдсэн байр суурьт хүрэхийн тулд сайд нар дэд хороодод хуваагдан, уулзалтууд зохион байгуулах юм байна. Хөгжингүй болон хөгжиж буй орнууд хэд хэдэн гол асуудлаар санал хуваагдаад байна. Үүнд, хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах зорилгоор хөгжиж буй орнуудад олгох санхүүгийн тусламжийн хэмжээ, мөн дэлхийн дулаарлыг бууруулахад хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын хүлээх үүрэг багтаж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Парист сайд нарын түвшний хэлэлцүүлэг эхлэв  
Үзсэн: 421 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй