
Өнгөрсөн ням гарагт Венесуэлд болсон парламентын сонгуулийн санал хураалтад тус улсын сөрөг хүчний “Ардчилсан эв нэгдлийн эвсэл” 112 суудал авч, үнэмлэхүй олонх боллоо гэж мэдэгдэж байна. Санал тооллогын эцсийн дүнг албан ёсоор зарлаагүй байгаа боловч тус нам 167 тойргийн 99-д нь ялалт байгуулсныг Венесуэлийн Сонгуулийн ерөнхий зөвлөл мэдээлсэн юм.
Ийнхүү сөрөг хүчнийхэн парламентад олонхийн суудал авсан нь тодорхой болсон учраас сүүлийн 17 жил Социалист намын удирдлагад байгаа Венесуэлийн ард түмэн тус эвслийн ялалтыг тэмдэглэж эхэллээ. Венесуэлийн нийслэл Каракас хотод олон арван хүн улсынхаа төрийн далбааг намируулан, “Венесуэл улс сэрлээ” гэцгээн баярын жагсаал хийсэн байна.
“Ардчилсан эв нэгдлийн эвсэл” парламентын нийт суудлын гуравны хоёр буюу түүнээс дээш хувиар ялалт байгуулсан нөхцөлд Үндэсний чуулган зарлан хуралдуулж, Венесуэл улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, мөн Дээд шүүхийн шүүгчдийн орон тоонд халаа сэлгээ хийх эрхтэй болох юм. Ингэсэн нөхцөлд социалист Венесуэл улсад томоохон өөрчлөлт шинэчлэл эхэлнэ гэж тус улсын ард түмэн итгэж найдаж байна.
Венесуэлд сөрөг хүчний ялалтыг тэмдэглэв | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.