Хятадын Шаньдун мужид цахим ертөнцөд донтсон залуучуудыг цэргийн бэлтгэл сургуулилт, тулааны урлагаар эмчилж байна. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаагаар Хятад залуусын 40 сая нь интернэтэд донтсон гэх дүн гарчээ. Шаньдун мужийн нийслэл Жинань хотноо байрлах хуаранд интернэт хэрэглээ, цахим тоглоомд донтсон 50-аад хүүхэд эрчимт эмчилгээнд хамрагдаж байна.
Сүүлийн үед энэ мэт хуаран Хятадад олон арваараа байгуулагдах болжээ. Цахим ертөнцөд донтсон хүүхдээ эдгээх цор ганц арга нь хатуу бэлтгэл сургуулилтаар сахилга бат суулгах явдал гэж үзсэн эцэг, эхчүүд хүүхдээ эмчлүүлэхээр эдгээр төвд хандах болсон байна. Үүнээс гадна сургууль, гэр орондоо зохисгүй зан авир гаргаснаасаа болж хуаранд очсон хүүхдүүд ч байгаа юм. Хуаранд ирсэн өсвөр насны хүүхдүүд хоолныхоо дараа аяга тавгаа угаах, тулааны урлагаар хичээллэхээс авахуулаад сэтгэл зүйн зөвлөгөө авах зэрэг янз бүрийн даалгавар биелүүлдэг байна.
Харин даалгаврыг биелүүлэхээс татгалзсан хүүхдүүдэд дасгал сургуулилтыг нэмж шийтгэдэг гэнэ. Хятадын Интернэт сүлжээний мэдээллийн төвийн судалгаагаар 2014 оны эцэс гэхэд тус улс дахь интернэт тогтмол хэрэглэгч 10 хүн тутмын дөрөв нь өсвөр насныхан байжээ. Өөрөөр хэлбэл, Хятадад өдөр бүр өсвөр насны 227 сая хүүхэд интернэтэд холбогдож байна гэсэн үг юм.
Интернэтэд донтогсдыг цэргийн хуаранд эмчилж байна | ||
Үзсэн: 1919 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.