
Парист үргэлжилж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын хүрээнд Японы Засгийн газар болон судалгааны хүрээлэнгүүд хамтран, байгаль орчинд ээлтэй технологи танилцуулах уулзалт зохион байгуулжээ. Японы байгаль орчны сайд Тамаё Марукава, Азийн улс орнууд хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөө хангах хэрэгтэй гэж үзэж байна.
Ийм ч учраас тус улсын Засгийн газар Зүүн Өмнөд Азийн улс орнуудын судлаачидтай хамтран Японы өндөр технологийн тусламжтайгаар тус бүс нутагт хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах санаачилга боловсруулан хэрэгжүүлжээ. Энэ санаачилгын хүрээнд Азийн улс орнууд Японы дэвшилтэт технологи, тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх төхөөрөмж, цахилгаан автомашин зэргийг ашиглаж, хүлэмжийн хий ялгаруулалтаа бууруулж байгаа юм.
Малайз улс Японы Засгийн газар болон Киотогийн их сургуулийн зөвлөмжид үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээндээ цахилгаанаар ажилладаг автобус нэвтрүүлж, мөн Куала-Лумпур хотын зах хэсэгт дугуйн зам байгуулсан байна. Үүнээс гадна Япон улс Вьетнам, Камбож зэрэг улсад хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах төсөл хөтөлбөрт санхүүжилт олгож, үүнийхээ хариуд хүлэмжийн хий ялгаруулах хэмжээгээ нэмэх эрх авдаг шинэ хөтөлбөр нэвтрүүлжээ.
Азийн улс орнууд байгальд ээлтэй технологио танилцууллаа | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.