Шууд Chart

Лабораториудын дунд ур чадварын сорилт зохион байгууллаа

2015-12-09 09:36:25

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо.

Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа үзүүлэх зорилготой байлаа. Энэ оны эхний ээлжийн сорилтод нян судлалын 65, химийн 42, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 14, хоёрдугаар ээлжид нян судлалын 69, химийн 39,  ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 17 лаборатори хамрагдаж үнэлүүллээ.

Жил бүр зохион байгуулах дээрх хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дотоод хяналт, хяналтын байгууллагын харьяа лабораториуд микробиологи, хими, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамрагдаж байх юм.


Лабораториудын дунд ур чадварын сорилт зохион байгууллаа  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй