Шууд Chart

Турк Иракт цэргээ оруулсан асуудлыг Аюулгүйн зөвлөл хэлэлцэв

2015-12-09 11:01:16

Өчигдөр Турк улс Ирак улсад зөвшөөрөлгүй цэрэг нэвтрүүлсэнтэй холбогдуулан ОХУ-ын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хаалттай хуралдаан хийлээ. НҮБ-д суугаа Иракийн төлөөлөгч Мохамед Али Аль-Хаким Турк, Иракийн засгийн газрууд асуудлыг шийдвэрлэхээр яриа хэлэлцээ хийж эхэлснийг мэдэгдсэн байна.

Турк улс "Исламын улс" бүлэглэлийн хяналтад байдаг Мосул хотыг эргүүлэн хяналтандаа авахад нь Иракийн засгийн газрын цэргүүдийг сургаж, дэмжлэг үзүүлнэ гэх нэрээр өнгөрсөн пүрэв гарагт Иракт олон зуун цэргээ оруулсан юм. Энэ явдлыг Ирак тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд нь заналхийлсэн үйлдэл гэж үзэн, Турк эдгээр цэргээ 48 цагийн дотор эргүүлэн татахгүй бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандана хэмээн анхааруулсан юм.

Үүнтэй холбогдуулан Орос улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хаалттай уулзалт зохион байгуулах хүсэлт гаргасан байна. Тус уулзалтаар Ирак Турк улсыг цэргээ нутаг дэвсгэрээс нь даруй гаргах ёстой гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн ч, энэ талаар хоёр талт хэлэлцээ эхлэн, амжилттай явааг мөн дуулгасан байна. Үүний өмнө Турк цэргээ гаргахад олгосон 48 цагийн хугацаа дуусч, Ирак улс НАТО-д энэ асуудлаар Туркт шахалт үзүүлэх хүсэлт гаргаад байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Турк Иракт цэргээ оруулсан асуудлыг Аюулгүйн зөвлөл хэлэлцэв  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй