Шууд Chart

ОХУ 18 сарын дотор Крымыг эрчим хүчээр бүрэн хангана

2015-12-09 13:12:55

Крым 18 сарын дотор эрчим хүчний бүх хэрэгцээгээ Оросоос хангах чадвартай болно гэдгийг ОХУ-ын холбооны зөвлөлийн дарга Валентина  Матвиенко мэдэгдлээ. Түүний хэлснээр тус улс Крым рүү эрчим хүч дамжуулах хоёр дахь шугамыг ашиглалтад оруулах ажлыг түргэвчилж эхэлжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кубаниас Крым рүү татсан эрчим хүчний анхны шугамыг нээх ёслолд очиж оролцсон. Энэ нь Крымын эрчим хүчний аюулгүй байдлын асуудал Орост хэр чухал болохыг харуулсан. Ийм ч учраас эрчим хүчний шугамын хоёрдугаар ээлжийг барих ажилд тус улсын холбогдох албад нэмэлт хүч чармайлт гаргаж эхэлсэн гэдгийг Валентина Матвиенко хэлж байна. Хоёр дахь шугам ашиглалтад орсноор Крым ОХУ-д үйлдвэрлэсэн эрчим хүчээр хэрэглээгээ 100 хувь хангах чадамжтай болох юм байна.

Үүнээс гадна Крымд тус бүр 470 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын барилгын ажил эхлээд байгаа. Эдгээр цахилгаан станц 2018 он гэхэд ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар тус бүс нутаг цахилгааны нийт хэрэглээнийхээ 70 хувийг Украинаас авч байгаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын эхээр Украины нутагт байрладаг цахилгаан дамжуулах шугамын шонгуудыг дэлбэлснээс болж Крым бүхэлдээ цахилгаангүй болоход хүрсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

ОХУ 18 сарын дотор Крымыг эрчим хүчээр бүрэн хангана  
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй