
Өчигдөр Бразил улсын Конгрессийн доод танхим тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах үндэслэл бий эсэхийг судлах хороог томиллоо. Тус хороог сөрөг хүчнийхний санал болгосон гишүүдээр бүрдүүлэх эсэх асуудлыг нууц санал хураалтаар шийдэхээр болж, санал хураалтад оролцсон хууль тогтоогчдын 272 нь дэмжиж, 199 нь эсрэг санал өгсөн байна.
Лхагва гарагт хорооны гишүүдийн нэрсийг эцсийн байдлаар зарлана. Энэ хороо сөрөг хүчнийхний үзэж байгаачлан Дилма Руссеф үнэхээр Ерөнхийлөгчийн суудлаасаа огцрохуйц хэрэг зөрчил үйлдсэн эсэхийг судлан тогтоох юм байна. Бразилын сөрөг хүчний намууд Дилма Руссеффийн Засгийн газрыг нийгмийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, төсвийн цоорхойг нөхөхийн тулд төрийн банкуудын хөрөнгийг ашиглаж, санхүүгийн хариуцлагын тухай хуулийг зөрчсөн зэрэгт буруутгаж байгаа юм.
Хэрэв энэ мэдээлэл үндэстэй гэдгийг хороо тогтоовол Конгрессийн доод танхим Сенатад Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагаа эхлүүлэх асуудлаар санал хураах учиртай. Хэрэв нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд Сенат энэ асуудлыг 180 хоногт багтаан хэлэлцэж, эцэслэсэн шийд гаргах юм.
Дилма Руссеффийг огцруулах үндэслэлийг нарийвчлан шалгана | ||
Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.