
ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд ирэх 11-нээс 12-ны өдрүүдэд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болно.
Чуваш улс бол эмэгтэй чөлөөт бөхийн төрөл өндөр хөгжиж байгаа бүс нутаг юм. Тус улсаас ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Европийн 5 удаагийн аварга, Наталья Гольц, дэлхийн аварга Ольга Смирнова, Европийн аварга Екатерина Краснова зэрэг нэртэй бөхчүүд төрсөн ажээ.
ОХУ-ын Спортын яам, Чуваш улсын Спортын яам, Оросын спортын бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээний шагналын сан нь өмнөх оны адил 120 мянган ам.доллар юм. Энэ тэмцээнд АНУ, Азербайжан, Беларусь, Казахстан, Латви, Монгол, Швед зэрэг гадаадын бөхчүүд өрсөлдөхөөр очоод байна.
Энэ тэмцээнд манай улсаас үндэсний эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Д.Батням, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, “Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Ц.Баярсайхан нарын удирдлага дор эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчид оролцоно.
- ОУХМ, Э.Сумьяа- /53 кг, “Хилчин” спорт хороо/,
- ОУХМ, П.Орхон- /58 кг, “Алдар” спорт хороо/,
- ОУХМ, Б.Шоовдор- /58 кг, ”Ганьт” клуб/,
- Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа- /60 кг, “Хангарьд” клуб/,
- Гавьяат тамирчин С.Батцэцэг- /63 кг, ”Хилчин” спорт хороо/,
“Хасу-Мегаватт” клубын бөхчүүд болох ОУХМ, Д.Отгонцэцэг /48/, Цогт-Очирын Намуунцэцэг /53/, Алтанцэцэгийн Батцэцэг /55 кг/ тус тус оролцоно. Өнгөрсөн онд болсон анхдугаар тэмцээнээс 58 кг-ын жинд С.Бямбацэрэн алт, 53 кг-ын жинд А.Батцэцэг хүрэл медаль авч байжээ.
Чуваш муж улсын нээлттэй тэмцээнд манай тамирчид зодоглоно | ||
Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.