
Иран НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоолыг зөрчиж, баллистик пуужин туршсан гэх мэдээллийг АНУ нягтлан шалгаж эхэллээ. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр энэ тухай мэдэгдсэн байна. Иран улс "Гадр-110" загварын дунд тусгалын баллистик пуужин туршсан гэж өнгөрсөн долоо хоногт өрнөдийн нэрээ нууцалсан дипломат эх сурвалж мэдээлсэн юм.
Шингэн түлштэй энэ пуужин 1900 км-ийн тусгалтай, мөн цөмийн цэнэг тээж явсан байж болзошгүй гэж тус эх сурвалж үзэж байгаа. Харин АНУ энэ мэдээллийг нухацтай авч үзэж, хэрэв үнэн болохыг баталгаажуулах юм бол энэ тухай асуудлыг Аюулгүйн зөвлөлд оруулж, хэлэлцүүлэхээр болжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2010 онд гаргасан тогтоолд Иран улсад бүх төрлийн баллистик пуужингийн туршилт хийхийг хориглосон байдаг. Гэхдээ Иран болон 5+1 бүлгийн хооронд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээ хэрэгжиж эхэлсэн нөхцөлд энэ тогтоол хүчингүй болох учиртай юм.
Иран пуужин харвасан гэх мэдээллийг АНУ шалгана | ||
Үзсэн: 578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.