Шууд Chart

Бээжинд агаар цэвэршүүлэгчийн борлуулалт эрс нэмэгдэв

2015-12-10 11:04:16

Бээжин хотод агаарын бохирдлын аюулын хамгийн дээд буюу улаан өнгийн түгшүүр хэрэгжиж байна. Хятадын Синьхуа агентлагийн мэдээгээр энэ түгшүүрийн хүрээнд Бээжинд 2100 орчим үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Зарим аж ахуйн нэгжүүд ажилчдаа гэрээсээ ажиллах, эсвэл ажлын цагаа цөөрүүлэх зэрэг арга алхам хэрэгжүүлж буй юм байна.

Улаан өнгийн түгшүүр зарласантай холбоотойгоор Бээжингийн цахилгаан барааны дэлгүүрүүдэд агаар цэвэршүүлэгчийн борлуулалт жирийн үеийнхээс 10 дахин өссөн мэдээ ирж байгаа юм. Бээжин хотын нэг шоо метр агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 291 микрограммд хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “аюулгүй” гэж заасан хэмжээ болох 25 микрограммаас даруй 11 дахин хэтэрчээ. Үүнтэй холбогдуулан тоосонцор шүүх чадвартай 800 америк долларын агаар цэвэршүүлэгчийг иргэд өндөр үнэтэйг нь үл харгалзан, худалдаж авч байгаа талаар дэлгүүрүүд хэлж байна.

Мөн тоосонцор шүүгчтэй амны хаалтын борлуулалт жирийн үеийнхээс 20 дахин өсөж, нэг супермаркетад л гэхэд өдөрт 2000 ширхэг борлогдож байна. Амны хаалтын борлуулалт ийнхүү нэмэгдэж байгааг харгалзан, дэлгүүрүүд энэ барааны тасгийг өргөтгөж, илүү олон нэр төрөл санал болгож эхэлжээ. Хятадад агаарын бохирдлын улаан өнгийн түгшүүр маргааш үд дунд хүртэл үргэлжлэх юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бээжинд агаар цэвэршүүлэгчийн борлуулалт эрс нэмэгдэв  
Үзсэн: 559 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй