
АНУ "Пи8 Посейдон" загварын тагнуулын онгоцоо Сингапурт энэ сарын 7-14-ний хооронд байршуулахаар болсон юм. Энэ шийдвэр цаашид ямар үр дагавар дагуулахыг анхааралтай ажиглах болно гэж Хятад улсын Батлан хамгаалах яам мэдэгдэж байна. Мөн тус яамны мэдэгдэлд АНУ-ын тагнуулын онгоц бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд аюул занал учруулахгүй гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Хятад улс Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал байгуулж, үүнийг эсэргүүцсэн АНУ арлын усан хилд өөрийн байлдааны хөлөг онгоцыг оруулснаар тус бүс нутагт хурцадмал байдал үүсээд байгаа. Энэ үеэр АНУ Сингапурт тагнуулын онгоцоо байршуулах нь нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй гэдэг үүднээс Хятадын тал ийм мэдэгдэл хийлээ гэж шинжээчид дүгнэж байна.
Америк цаашид Сингапурт энэ мэтчилэн нисэх онгоцоо дахин илгээнэ гэдгээ мэдэгдээд байна. Одоогоор тус улс "Пи8" тагнуулын онгоцуудаа Зүүн өмнөд Азийн Япон, Филиппин зэрэг улсад байршуулаад байгаа төдийгүй, Сингапурын хөрш Малайз улсаас энэ загварын онгоц тандалт хийх нислэг үйлдэж байсан юм.
Хятад АНУ-ын үйлдлийг анхааралтай ажиглана | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.