Шууд Chart

"Батаклан"-д халдлага үйлдсэн этгээдийн цогцсыг танив

2015-12-10 12:53:04

Парисын халдлагын үеэр "Батаклан" театрыг барьцаалан, үзэгчид рүү гал нээж, улмаар 90-ээд хүний аминд хүрсэн гурав дахь этгээдийн цогцсыг хэн болохыг цагдаа нар тогтоожээ. "Батаклан" театрт гурван этгээд халдсаны хоёр нь тэсрэх бөмбөг дэлбэлж амиа егүүтгэсэн бол, нөгөө нь цагдаа нарын суманд өртөж, амиа алдсан юм.

Тэдний нэгийнх нь цогцос Францын иргэн, 23 настай Фуэд Мохамед Аггадынх болохыг тогтоосон гэдгийг Францын Ерөнхий сайд Мануэль Вальс өчигдөр зарлалаа. Мохамед Аггадын ээжид Сириэс зурвас ирж, хүү нь Парисын халдлагын үеэр амь үрэгдсэн гэдгийг мэдээлжээ. Улмаар энэ мэдээлэл дээр үндэслэн цогцосны ДНК-г ээжийнхтэй нь тулган үзэж, халдлагад оролцсон гурав дахь этгээд Фуэд Мохамед Аггад мөн болохыг баталгаажуулсан байна.

Мохамед Аггад 2013 оны сүүлээр Францын Страсбург хот дахь танхайн бүлгийнхэнтэй хамт Сирийг зорьж, Исламын хэт даврагч бүлэглэлд нэгдсэн юм байна. Эдгээр бүлгийнхнийг 2014 онд Францад эргэн ирэх үеэр нь цагдаа нар баривчилсан ч, тэдний дунд Мохамед Аггад байгаагүй аж. Аггад Францад хэзээ, яаж эргэж ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Түүний дүү мөн Сирид очиж, хэт даврагчидтай нэгдсэн бөгөөд одоо Францад хоригдож байгаа тухай холбогдох албаныхан мэдээлсэн байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

"Батаклан"-д халдлага үйлдсэн этгээдийн цогцсыг танив  
Үзсэн: 885 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй