
Бразил улсад 2015 оны Паралимпийн шилдэг тамирчдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү ёслолын ажиллагааг жил бүр уламжлал болгон тус улсын паралимпийн холбооноос зохион байгуулж, шилдэг тамирчдыг шалгаруулж, шагнал гардуулдаг уламжлалтай юм байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тус улсын спортын сайд Жорж Хилтон оролцож, ирсэн зочдод ирэх жилийн "Рио-2016" зуны олимпийн наадам болоход наймдугаар сарын хугацаа үлдээд байгаа тухай хэлээд улс орныг тойрсон эдийн засаг болоод улс төрийн хямралын талаар товчхон мэдээлэл хийсэн юм.
Яг одоогийн байдлаар Бразил улс эдийн засгийн хүндхэн байдалд байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Дилма Руссефф болон их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон төрийн өмчит газрын тосны компани Петробрасын эсрэг шүүх хурлууд болж байгаа юм.
Тухайн ондоо уралдаан тэмцээнүүдэд оролцож, өндөр амжилт үзүүлсэн тамирчдад олгодог хүндтэй шагналын эзнээр Боккиа бөмбөгийн спортын мастер, Масиэл Сантос /Maciel Santos/, хөнгөн атлетикийн тамирчин Фелип Гомес нар шалгарч, шагналаа гардсан юм.
Масиел Сантос нь 2012 оны Лондоны паралимпийн тэмцээний "Боккиа" бөмбөгийн спортын төрөлд алтан медаль хүртсэн тамирчин бол Фелип Гомесын 2012 оны Лондоны паралимпийн тэмцээний эрэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтэд аваргалж, аваргын алтан медалийг хүртсэн тамирчид юм.
Олимп зохион байгуулах улс 2015 оны шилдэг тамирчдаа шалгарууллаа | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.