
Өнгөрсөн сард Турк улс хилд нь нэвтэрсэн гэх шалтгаанаар сөнөөсөн Оросын "Су-24" онгоцны хар хайрцгийг олсон, улмаар олон улсын шинжээчдийг байлцуулан мэдээллийг нь тайлж уншина гэдгээ ОХУ-ын батлан хамгаалахын сайд мэдэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулан хар хайрцагны мэдээллийг тайлж уншихад Их Британийн шинжээчдийг оролцуулах саналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавьсан юм.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон энэ саналыг бодолцож үзнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Сирид "Исламын улс" бүлэглэлийн эсрэг агаарын цэргийн ажиллагаанд оролцож байсан Оросын "Су-24" загварын онгоцны хар хайрцагт тус онгоцны үйл ажиллагааны үндсэн үзүүлэлтүүд, тодруулбал, онгоц хөөрснөөсөө хойш ямар хурдтай, хэдэн метрийн өндөрт явсан, хөдөлгөөнд явахдаа ямар, ямар эргэлт гүйцэтгэсэн нь бичигдэн үлдсэн.
Энэ мэдээллийг тайлж уншсанаар Туркийн талын харвасан пуужинд оногдох үедээ Оросын онгоц ямар байршилд явсныг нарийвчлан тодорхойлоход нэмэр болох юм. Ингэснээр онгоцыг сөнөөсөн талаар Турк, Оросын өгч байгаа зөрүүтэй мэдээллийн аль нь үнэн болохыг нэг мөр болгож шийдвэрлэх боломж гарч байгаа юм.
Туркийн сөнөөсөн Оросын онгоцны хар хайрцгийг шалгана | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.