
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурлын сайд нарын түвшний хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хурлыг даргалагч Лоран Фабиус талуудын боловсруулсан суурь конвенцийн шинэчилсэн төслийг өчигдөр танилцууллаа. Энэ удаагийн бага хурлаар Киотогийн протоколыг орлон, 2020 оноос хэрэгжиж эхлэх олон улсын шинэ суурь конвенцийг батлах ёстой. Өнгөрсөн бямба гарагт Парисын бага хурлын ажил хэргийн түвшний хэлэлцүүлэг өндөрлөснөөр суурь конвенцийн 48 хуудастай засч найруулсан хувилбарыг Лоран Фабиуст гардуулсан.
Харин даваа гарагаас эхэлсэн дараагийн буюу сайд нарын түвшний хэлэлцүүлгээр гарсан ахиц дэвшлийг тусгасан, конвенцийн илүү товч буюу 29 хуудастай шинэчилсэн төслийг Лоран Фабиус сая танилцуулсан байна. Төслийн энэ шинэчилсэн хувилбарт үндэслэн сайд нар маргааш орон нутгийн цагаар 18 цаг гэхэд суурь конвенцийн төслийн эцсийн хувилбарыг бэлэн болгох ёстой юм.
Өмнө нь энэ мэт яриа хэлэлцээ шийдэлд хүрэлгүй, хугацаа сунгах тохиолдол олон гарч байсан. Энэ удаад ч мөн улс орнууд санал зөрүүтэй олон асуудал байгаа. Гэхдээ эдгээр саад бэрхшээлийг үл харгалзан суурь конвенцийн төслийн эцсийн хувилбарыг заавал товлосон хугацаанд бэлэн болгохын төлөө ажиллана гэдгээ Францын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна.
Фабиус: Парисын бага хурлыг товлосон хугацаандаа дуусгана | ||
Үзсэн: 426 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.