
Хятад улсад хүний эрхийн төлөө тэмцэгчдийг шахаж хавчих, мөн баривчилж, эрүүдэн шүүх зэрэг зөрчил дутагдал гарсан хэвээр байна гэж НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо дүгнэжээ. Хараат бус 10 шинжээчээс бүрдсэн тус хороо Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенцийн хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Хорооны шинжээчид өнгөрсөн сард хүний эрхийн байгууллагуудыг оролцуулан хоёр өдрийн сонсгол зохион байгуулж, Хятад дахь хүний эрхийн төлөв байдлыг дүгнэсэн тайлан хэвлүүлсэн байна.
Эдгээр шинжээчийн хэлж байгаагаар Хятадын эрүүгийн хууль, шүүхийн тогтолцоонд эрүүдэн шүүлт, бусад зүй бус харьцааг сэжигтнээр хэрэг хүлээлгэх арга болгон ашигласаар буй юм байна. Тайланд тусгасан мэдээгээр Хятадад энэ оны долоодугаар сараас хойш хүний эрхийн төлөө тэмцэгч 200 гаруй идэвхтэнг цагдаа нар саатуулж, шалгасан байна. Энэ талаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо тус улсын холбогдох албадад удаа дараа хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч асуудал шийдэгдээгүй хэвээр байгааг шинжээчид хэлж байна.
Тайлан нийтлэгдэхийн өмнө Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч тус улс эрүүдэн шүүлтийг халахын төлөө ихээхэн хүчин зүтгэл гаргаж байгаа гэж мэдэгдэж байсан юм.
НҮБ: Хятадад хүний эрхийн зөрчил гарсаар байна | ||
Үзсэн: 2821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.