
Бразил улсад нүүрлэсэн улс төр, эдийн засгийн хямрал ирэх оны зун Рио де Жанейрод болох зуны олимпийн наадмын зохион байгуулалтад сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг тус улсын спортын сайд Жорж Хилтон хэлж байна. Тэрээр Бразилийн Паралимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг шагнал гардуулах ёслолд оролцох үеэрээ ингэж мэдэгджээ.
Эдийн засгийн хямралаас өмнө Бразил улс 2016 оны Олимпийн наадмыг хэрхэн зохион байгуулахаа сайтар төлөвлөсөн. Санхүүгийн хямралыг ч энэ төлөвлөгөө тооцоонд тусгасан учраас олимпод зориулсан барилга, бүтээн байгуулалтын ажил бүгд товлосон хугацаандаа дуусна.
"Рио"-гийн зуны олимп нээгдэхэд ердөө найман сарын хугацаа үлдээд байна. Гэвч Бразил улсад эдийн засгийн хямрал нүүрлэснээс гадна Ерөнхийлөгч Дилма Руссеффийг огцруулах асуудал хэлцэгдэж эхлээд байгаа юм. Рио хот Олимпийн наадам зохион байгуулах эрхийг 2009 онд гардах үед Бразилын эдийн засаг ид цэцэглэж байсан. Гэхдээ одоо инфляци 10 хувьд ойртож, ДНБ-ий үзүүлэлт нь буурч байгаа ч энэ мэт эрсдлийг тооцон, төлөвлөлтийг сайтар шийдсэн учраас Бразилд ирэх зуны Олимпийг зохион байгуулахад хүндрэл учрахгүй гэдэгт Жорж Хилтон итгэлтэй байна.
"Рио"-гийн олимпийг зохион байгуулахад хүндрэл учрахгүй | ||
Үзсэн: 1141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.