
Өчигдөр шөнө Хятад улсын баруун өмнөд хэсэгт орших Сичан хотын хиймэл дагуул хөөргөх төвөөс харилцаа холбооны шинэ хиймэл дагуул хөөргөлөө. “Чайна Сат-1Си” хэмээх энэхүү хиймэл дагуул нь дуу чимээ, өгөгдөл, радио, телевизийн дүрсийг өндөр чанартайгаар дамжуулах зориулалттай байна. Өнгөрсөн сард гаргасан тайландаа АНУ, Хятад улсын сансрын хөтөлбөрийг дэлхийд хамгийн хурдацтайгаар өргөжин тэлж байна гэж дүгнэсэн.
Өнгөрсөн оны 10 дугаар сар гэхэд Хятад улс 16 хиймэл дагуул хөөргөснөөр хиймэл дагуулд суурилсан харилцаа холбоо, сансраас ажиглалт хийх хүчин чадавхиа эрс нэмэгдүүлсэн юм. Эдгээр хиймэл дагуул дунд маш өндөр нягтрал бүхий зураг авах хүчин чадалтай ажиглалтын хиймэл дагуул багтсаныг АНУ-ын Батлан хамгаалах яамны Конгресст өргөн барьдаг жил тутмын тайлан илтгэлд дурджээ.
Хятад улс 2028 он гэхэд сансрын хөлгөө сар руу хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ хөлгөөр Хятад улс анх удаа өөрийн иргэнээ саран дээр хөл тавиулахаар зорьж байгаа юм.
Хятад улс хиймэл дагуул хөөргөв | ||
Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.