Шууд Chart

Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэв

2015-12-10 18:00:27

Улс нь устөрөгчийн бөмбөгтэй, түүнээ улсынхаа тусгаар бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд ашиглахад бэлэн гэдгийг БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун мэдэгджээ. “Бид эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний нэр төрийг цөмийн болон устөрөгчийн бөмбөгийн хүчирхэг цохилтуудаар хамгаалах чадвартай цөмийн агуу гүрэн болж чадсан” гэсэн Ким Чен Уны үгийг умардын цахилгаан мэдээний агентлаг иш татан уламжилсан байна.

Умард Солонгос үнэхээр устөрөгчийн бөмбөг боловсруулж бүтээснийг нотлох албан ёсны нотолгоо өнөөг хүртэл байхгүй байсан юм. Дашрамд сануулахад, тус улс 2005 онд өөрийгөө цөмийн гүрэн болсоноо зарлаж байсан. Улмаар 2006, 2009, 2013 онуудад газар доорх цөмийн туршилт хийж, тухай бүрдээ олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Мөн 2012 оны 12 дугаар сард Пхеньян “Кванмёнсон-3” хиймэл дагуулд угсарсан “Ынха-3” пуужин хөөргөснөө зарласан. Үүнийг нь харин ихэнхи улс орон, ялангуяа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс тив алгасагч баллистик туршлаа хэмээн хардаж байсан билээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Умард Солонгос устөрөгчийн бөмбөгтэй гэв  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.241.xxx [43.242.241.xxx] 2015-12-10 21:23
болождээ

Бидэнтэй нэгдээрэй