Шууд Chart

Женев аюулгүй байдлын түгшүүрээ нэмлээ

2015-12-11 10:56:32

Өчигдөр Швейцарийн нийслэл Женев хотод аюулгүй байдлын түгшүүрийн түвшнийг нэмэгдүүллээ. Өнгөрсөн сард Парист болсон цуврал халдлагын дараа Женев хотод аюулгүй байдлын түгшүүрийн түвшин зарласан юм.

Харин тус халдлагатай холбоотой сэжигтэн этгээдүүд Женев хотод бүгж байж магадгүй гэх мэдээлэл хууль сахиулах хүчнийхэнд ирсэн учраас аюулгүй байдлын түгшүүрийн түвшинг дахин нэмэгдүүлэхээр болжээ.

Ингэснээр Женевийн нисэх буудал, мөн тус хотод байрлах олон улсын байгууллагуудын төв байр зэрэг халдлагад өртөж болзошгүй газруудад иж бүрэн зэвсэглэсэн харуул хамгаалалт гаргасан байна. Швейцарийн Трибюн де Женев сонинд бичсэнээр Швейцарийн цагдаа нар нийт зургаан сэжигтэнг эрэн сурвалжилж байгаа юм. Тэдний дөрвийг нь "Исламын улс" хэт даврагч бүлэглэлтэй холбоотой гэж эрх баригчид үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Женев аюулгүй байдлын түгшүүрээ нэмлээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй