“Дэлхийн Монголчуудын глобал нийгэмлэг” WMGA, Монголын боксын холбоотой хамтран тулааны спортоор монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой “Монгол туургатан”-ы боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 12-14-ний өдрүүдэд "Монгол бөхийн өргөө"-нд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцох юм.
Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчин оролцохоор болжээ. Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болсон байна.
Хөтөлбөр:
12.11: Баг тамирчдыг хүлээн авна.
- 20:00 цагаас Техникийн зөвөлгөөн
12.12:
- 07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
- 09.00-10.00 Сугалаа
- 13.00 Урьдчилсан тулаан 24 хос
12.13:
- 07.00-07.30 Жин үзлэг
- 15.00 Хагас шигшээ тулаан 12 хос
12.14:
- 07.00-07.30 Жин үзлэг
- 16.00 Шигшээ тулаан
- * Хүрэл медалийн төлөө 6 хос
- * Алтан медалийн төлөө 6 хос
- 21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)
12.15: Зочдыг үдэн гаргах.
Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раундаар явагдана. Дашрамд дуулгахад, Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал өнөөдөр 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.
| "Монгол туургатан" анхдугаар их наадам маргааш эхэлнэ | ||
| Үзсэн: 288 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.