Шууд Chart

Томас Бах олон улсын спортын холбоод тойрсон асуудлаар мэдээлэл хийлээ

2015-12-11 13:57:10

Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА болон олон улсын хөнгөн атлетикийн холбоотой дуулиан шуугиан гарч эхэлж байгаатай холбогдуулж, үүнийг таслан зогсоох зорилгоор өчигдөр Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэл хийлээ.

Тус мэдэгдэлд Олон улсын олимпийн хороо аливаа шуугианаас зайлсхийхийн тулд спортын байгууллагуудад мөнгө угаах хэрэгтэй холбогдуулан бие даасан аудитын шалгалтыг эхлэх болсноо мэдэгдээд байна.

Юун түрүүнд олон улсын олимпийн хороо нь томоохон хандив тусламж авдаг олон улсын холбоод, үндэсний олимпийн хороо болон зохион байгуулах хороодод бие даасан аудитын шалгалтыг явуулах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сайн засаглалыг бий болгохын тулд юм шүү гэдгийг хүндэтгэн ойлгоосой гэж хүсч байна.

Олон улсын олимпийн хорооноос жил бүр 10 сая долларыг бусад олон улсын холбоодод хуваарилдаг бөгөөд энэ мөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг хөндлөнгийн бие даасан аудитын байгууллага шалгаж, хянах юм байна. Түүнчлэн Томас Бах олон улсын олимпийн хороо спортын байгууллагуудаас гадна допингийн шинжилгээг авч байх бие даасан болон найдвартай систем бий болгож ажиллах хүсэлтэй байгаа талаараа дахин илэрхийлсэн юм.

Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг допинг хэрэглэсэн гэж үзэн олон улсын чанартай уралдаан тэмцээнүүдэд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хасаад байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан тус хорооноос олон улсын допингийн агентлагийг дэлхийн хэмжээнд сорил авахуулах хүсэлтэй байгаа тухай илэрхийлээд, хэрвээ тэгж ажиллаж чадвал  Арбитрын шүүхээс бүх эм, болон эмэн бүтээгдэхүүнд хяналт тогтоон ажиллах байх гэжээ.

Олон улсын олимпийн хороо 2018 оны БНСУ-ын ПёнЧанг /Pyeongchang/-ийн өвлийн олимпийн наадамд бие даасан допингийн эсрэг системтэй болох зорилготой ажиллаж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Томас Бах олон улсын спортын холбоод тойрсон асуудлаар мэдээлэл хийлээ   
Үзсэн: 1317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй