Шууд Chart

Тунисын дөрвөл Нобелийн Энх тайвны шагналаа гардлаа

2015-12-11 15:55:04

Өчигдөр Норвегийн нийслэл Осло, Шведийн нийслэл Стокхольм хотод  Нобелийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээсээр 1901 оноос хойш хими, утга зохиол, энх тайван, физик, сэтгэл зүй, анагаах ухааны салбарт гарамгай амжилт гаргагсдад Нобелийн шагнал олгож эхэлсэн.

Хими, утга зохиол, физик, сэтгэл зүй, анагаах ухааны салбарын нобелийн шагналтнууд Шведийн Стокхольмд шагналаа гардаж авдаг бол, зөвхөн энх тайвны шагналтнууд Норвегийн Осло хотод шагнуулдаг байна. Энэ заншлын дагуу өчигдөр тус хоёр хотод Нобелийн шагнал гардуулах ёслол зэрэгцэн зохион байгуулагдлаа. Энэ онд Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Тунисын дөрвөлийн төлөөлөл Ослод шагналаа гардаж авах үеэрээ терроризмоос сэргийлэх олон улсын яриа хэлэлцээ зохион байгуулах шаардлагатай байгааг онцолсон байна.

Арабын хавар хувьсгалын дараа Баруун Хойд Африкийн Тунис улсад энх тайван тогтоох, олон ургальч үзэлт, ардчилсан нийгэм байгуулахад гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлэн Нобелийн шагнал гардуулах хороо тус дөрвөлийг энх тайвны шагналтнаар тодруулжээ. Тунисын дөрвөл нь тус улсын Үйлдвэрчний эвлэл, Үйлдвэрлэл, худалдаа, гар урлал эрхлэгчдийн холбоо, Хүний эрхийн холбоо болон Хуульчдын холбоо зэрэг дөрвөн байгууллагын нэгдэл юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Тунисын дөрвөл Нобелийн Энх тайвны шагналаа гардлаа  
Үзсэн: 662 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй