Шууд Chart

Аргентиний Шинэ ерөнхийлөгч тангараг өргөлөө

2015-12-11 16:55:11

Өнгөрсөн сард Аргентиний ерөнхийлөгчийн сонгуульд Консерватив намаас нэр дэвшиж, ялсан Маурисио Макри өчигдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хүлээн авлаа. Тэрээр 21-р зууны хөгжил дэвшилтэй Аргентин улсыг хөл нийлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ амласан байна. Өнгөрсөн сард болсон сонгуулийн санал хураалтаар Маурисио Макри эрх баригч намын нэр дэвшигч Даниэль Сциолиг ердөө гурван хувийн зөрүүгээр ялсан юм.

Өчигдөр тэрээр тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандсан үгэндээ авлига хээл хахуулийн эсрэг шийдэмгий тэмцэнэ, мөн шүүх тогтолцоог бие даасан, хараат бус байхад дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан байна. Макри ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа эн тэргүүнд хэрэгжүүлэх ажил нь Өмнөд Америкийн орнуудын холбоо Меркосураас Венесуэлийн гишүүнчлэлийг түтгэлзүүлэх явдал гэж байсан.

Харин өчигдөр тангараг өргөхдөө тэрээр энэ талаар илүү уян хатан байр суурь баримтлахаа илэрхийлж, Латин Америкийн болон дэлхий нийтийн нэгдсэн, хамтын ажиллагаа нь нийгэмд нүүрлэсэн асуудлуудыг шийдвэрлэх цор ганц арга гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Аргентиний Шинэ ерөнхийлөгч тангараг өргөлөө  
Үзсэн: 1046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй