Хойд Америкийн хамгийн том лигүүдийн нэг АНУ-23, Канадын долоон багаас бүрдсэн Үндэсний хоккейн лигийн тоглолтууд энэ өдрүүдэд болж байна. Өнөөдөр мөсөн талбайд хоёр тоглолт болж өнгөрсний нэг нь "Детройдын улаан жигүүр"-үүд болон Канадын "Монтрейл" багууд учраа тааран тоглолоо.
Жо Луис Арена спортын ордонд болсон энэ тоглолт үнэхээр ширүүхэн өрсөлдөөн дунд явагдсан. Тоглолтын анхны гоолыг хоёр дугаар үеийн 11 дэх минутад "Детройдын улаан жигүүр"-ийн төвийн тоглогч Даррен Хелм /Darren Helm/ хийснээр тоглолтын тооны харьцаа 1-0 болж ирсэн.
Удалгүй "Монтрейл"-ынхан хариу довтолгоо хийж, багийн баруун жигүүрийн довтлогч Свен Андригетто өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд ирсэн. Шийдвэрлэх 3 дугаар үед Монтрейлын Чех довтлогч Томас Флейшманн /Tomas Fleischmann/ нэг гоол хийж, харин эсрэг багаас зүүн жигүүрийн довтлогч Жастин Абделкадер хариу гоол хийснээр тоглолтын тооны харьцаа 2:2 болж тэнцээд ирсэн.
Улмаар тоглолтын эцсийн мөчид Детройдын улаан жигүүрүүд багийн төвийн тоглогч Даррен Хелм ялалтын гоолыг хийж, 3:2 харьцаатайгаар эсрэг багаа буулган авсан юм. Канадын Монтрейлын хувьд өнгөрөгч Лхагва гаригт Бостонтой хийсэн тоглолтод 3-1 харьцаатай хожигдоод байгаа. Харин Детройдын улаан жигүүрүүд багийн хувьд Хабс багийг 3-2 харьцаатай буулган авсанаар нийт 4 оноотой лигийн тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.
| Хойд Америкийн үндэсний хоккейн лигүүдийн тоглолтууд болж байна | ||
| Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.