Шууд Chart

Фольксваген 10 жилийн өмнөөс хууран мэхлэх програм ашиглаж эхэлжээ

2015-12-12 10:33:15

Пүрэв гарагт Германы автомашин үйлдвэрлэгч Фольксваген компани өөрийн төв байрандаа хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Энэ бага хурлаар Фольксваген компани дизель хөдөлгүүртэй автомашинууддаа хорт хий ялгаруулалтыг хэмжих шалгалтад булхайцах зориулалттай программ хангамжийг 10 гаруй жилийн өмнөөс суурилуулж эхэлснийг тогтоосон гэдгийг тус компанийн удирдах зөвлөлийн дарга Ханс Дитер Пётч зарлажээ.

Мөн энэ хэрэг явдал тус компани дахь цөөн ажилтны гаргасан ёс зүйгүй санаа болон компанийн зүгээс ажилчиддаа тавих ёс зүйн хараа хяналт сул байснаас үүдсэн гэж Фольксвагений удирдлага дүгнэсэн байна. Ханс Дитер Пётчийн хэлж байгаагаар, Европын холбооныхоос өндөр жишиг бүхий АНУ-ын Байгаль орчны шалгалтыг Фольксвагений автомашинууд давах боломжгүй байсан учраас, тус компанийн ажилчид шалгалтад хууран мэхлэх программ ашиглах санаа сэдсэн байна.

Дизель хөдөлгүүртэй машинууддаа агаарт ялгарч байгаа хорт бодисын шалгалтын дүнг мэдэгдэхүйц бууруулж мэдээлдэг тусгай программ суулгасан гэдгээ “Фольксваген” өнгөрсесдүгээр сард хүлээн зөвшөөрч, улмаар энэ асуудлаар дотооддоо хяналт шалгалт явуулж эхэлсэн юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Фольксваген 10 жилийн өмнөөс хууран мэхлэх програм ашиглаж эхэлжээ  
Үзсэн: 4009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2015-12-13 13:37
герман японыг муулдаг м,а,лнууд бас байх 2 дайны үед герман японы хамаг нууцыг нь хамаг технологийг нь хулгайлсан америкийг муулдаггүй ээ
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2015-12-12 22:22
Ха ха, манайхан нээрээ нөгөө харыг харж яана гэдэг билээ шарыг харж шарван гэдэг шиг нэг муу юм дуулдвал бушуухан нийлж муулж байгаад унагачих гээд. Нэг нэгнийгээ дагаж хошуурцгаагаад л, арчаагүй амьтад ч болдоо. Гемануудын чигчий хуруунд нь ч хүрэхгүй шүү дээ.
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-12-12 20:24
хуцаж байгаан шүү эзэд нь биш.хөлсний ажилчид нь хулхи зүйл хийж машинаа зардаг гэж нөгөө герман чанар гэж шаадаг нь яг үйлдэл дээрээ ийм л байгаа шүү дээ
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-12-12 16:21
nowshiin germanuud yaawch oligtoi humuus bish
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2015-12-12 14:06
za odoo neh uursduu ilruulsen bolzh

Бидэнтэй нэгдээрэй