
Францын Парис хотноо зохион байгуулагдаж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын 21 дэх удаагийн бага хурал өнөөдөр өндөрлөх ёстой байсан. Гэвч талууд суурь конвенцийн зарим асуудлаар санал зөрөлдөж байгаа тул хэлэлцүүлгийн хугацааг өнөөдөр үд хүртэл сунгахаар болсон.
Анх 43 хуудастай байсан шинэ тохиролцоо олон удаа шинэчлэгдэж, эцсийн шатанд 27 хуудастай болсон байна. Гэхдээ шинэ гэрээг талуудын саналыг харгалзан үзэж, аль аль талд ашигтай байх хувилбараар боловсруулсан гэж Францын тал мэдэгдэж байна. Тухайлбал, санал нэгдэхгүй байсан дэлхийн дундаж температурыг цельсийн 2 градусаас илүү дулааруулахгүй байх, гэхдээ энэ хязгаарыг 1,5 градус болгон бууруулахын төлөө нэмэлт хүч чармайлт тавихаар гэрээний төсөлд заасан юм.
Гэвч хөгжиж байгаа болон арлын жижиг улсууд энэ заалтыг цельсийн 1.5 градуст барих хэрэгтэй гэдэг байр сууриндаа хатуу зогсож байна. Энэ мэтчилэн 50 гаруй асуудал дээр санал нэгдэхгүй байгаа ч анх 900 гаруй зөрүүтэй санал гарч байсантай харьцуулахад, нэгдсэн шийдэлд хүрэхэд тун ойрхон болоод байгааг хуралд оролцогсод онцолж байна.
Парисын бага хурал өнөөдөр өндөрлөнө | ||
Үзсэн: 418 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.