
Өчигдөр АНУ-ын парламентын доод танхим засгийн газрын үйл ажиллагааны төсвийн тодотголыг баталлаа. Тус улсын холбооны засгийн газрын төсвийг шинээр батлах эцсийн хугацаа өнгөрсөн Баасан гарагт дуусах байсан ч шинэ төсвийг баталж чадаагүй учраас өмнөх төсөвт тодотгол хийсэн байна.
1,1 их наяд америк долларын өртөг бүхий АНУ-ын Засгийн газрын урт хугацааны төсвийг батлах ажил удааширч байна. Конгресс чуулганы хугацаа дуусахаас өмнө шинэ төсвийн хуулийг баталж чадаагүй нөхцөлд Засгийн газрын үйл ажиллагаа зогсох юм. Хэсэгчилсэн 12 төсвөөс бүрдэх АНУ-ын урт хугацааны төсөвт Бүгд найрамдах намынхны оруулсан зарим бодлогыг Ардчилсан намынхан эсэргүүцэж байна. Санал зөрүүтэй эдгээр асуудлын дотор түүхий нефть экспортлоход тогтоосон хоригийг цуцлах, цахилгаан станцуудын хүлэмжийн хий ялгаруулалтын тухай шинэ журамд хориг тавих зэрэг асуудал багтаж байгаа.
Хоёр намын хууль тогтоогчдын энэ мэт санал зөрөлдөөнөөс үүдэлтэйгээр энэ оны төсөвт дахин тодотгол хийлээ. Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурснаар энэ тодотгол хүчин төгөлдөр болох юм. 2013 онд мөн л Ардчилсан нам, Бүгд найрамдах намынхны зөрчилдөөнөөс үүдэн Засгийн газрын төсвийг тогтоосон хугацаанд баталж чадаагүй. Улмаар АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа 1996 оноос хойш 17 жилийн дараа анх удаа түр зогссон юм.
АНУ-ын төсвийн тодотголыг батлав | ||
Үзсэн: 416 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.