Шууд Chart

Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэнэ

2015-12-14 09:53:39

Ирэх мягмар гарагт Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны өндөр тушаалын төлөөлөгчид хоёр орны харилцаан дахь маргаантай гол асуудлын нэг хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлаар уулзаж, хэлэлцэхээр болжээ. Сөүлийн талын мэдээгээр, Дэлхийн хоёрдугаар дайны үед японы цэргүүдийг зугаацуулахад 200-аад мянган Солонгос эмэгтэй албан хүчээр дайчлагдсан байдаг. Энэ асуудал өнөөг хүртэл хоёр орны харилцааны эмзэг сэдэв байсаар байгаа юм.

Өнгөрсөн сард хоёр орны удирдагчид уулзах үеэрээ энэ асуудлыг даруй шийдвэрлэж, харилцаагаа саадгүй хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Энэ хүрээнд Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид ирэх Мягмар гарагт хоёр дахь удаагаа уулзахаар боллоо.

Энэ оны сүүлээр хоёр улс хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ой тохионо. Энэ ойн өмнө дайны үед хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн асуудлыг нэг мөр шийдвэрлэхийг зорьж байна гэдгээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе илэрхийлсэн ч тус асуудлаар хоёр орны Засгийн газар хооронд саналын зөрүүтэй зүйл олон байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй