Шууд Chart

Сансрын нисгэгчид эх дэлхийдээ газардлаа

2015-12-14 10:48:02

ОХУ, АНУ, Японы сансрын нисэгчид Баасан гарагт олон улсын сансрын станцаас Союз хөлгөөр дэлхийд амжилттай газарджээ. Олон улсын сансрын станцад Америкийн сансрын нисгэгч Челл Линдгрен, Японы сансрын нисгэгч Кимия Юи, Оросын сансрын нисгэгч Олег Кононенко нар 141 хоног ажилласан юм.

Энэ удаагийнхтай нийлээд Олег Кононенко сансарт нийт 533 хоногийг өнгөрүүлсэн байна. Харин багийн бусад гишүүд хоёул сансарт анх удаагаа даалгавар гүйцэтгэсэн нь энэ юм. Хөлгийн баг өчигдөр Казахстаны Жезказган хотод орон нутгийн цагаар 19.12 минутад газардсан байна. Ингэснээр тэд нар жаргаснаас хойш дэлхийд газардсан анхны баг болжээ.

Сансарт байх хугацаандаа хөлгийн багийнхан дэлхийд ажиглалт хийж, хими, физик, биологийн шинжлэх ухааны судалгаа, туршилт явуулсан байна. Эдгээр судалгаанд үндэслэн шинэ техник технологи боловсруулж, амьдралд ашиглаад зогсохгүй цаашид сансрын уудамд илүү удаан хугацаагаар даалгавар гүйцэтгэх боломж нээхийг зорьж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Сансрын нисгэгчид эх дэлхийдээ газардлаа  
Үзсэн: 1865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-12-14 14:15
shoe nice
203.194.118.xxx [203.194.118.xxx] 2015-12-14 14:15
shoe nice

Бидэнтэй нэгдээрэй