Шууд Chart

Эрүүдэн шүүх байдлын талаар судалгаа хийж байна

2013-09-19 15:22:42

УИХ-ын аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар    Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протоколд нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр хууль зүйн сайд Х.Тэмүүжин  “Манай улсын хууль хяналтын байгууллагад хүнийг эрүүдэн шүүх байдал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өмнө нь эрүүдэн шүүх байдлын талаар ярихаар нуун далдалж хаацайлсан хариуцлагаас зугтах маягаар хаалттай ханддаг байсан. Харин  одоо энэ талаар хууль зүйн яам  тодорхой судалгаа тооцоо хийж байна.  Энэ бүхнийг өөрчлөхийн тулд хуулийн байгууллагын  албан хаагчдын арга барил, хандлага, хууль тогтоомжоос эхлээд засаж сайжруулах зүйл олон байна” гэж хэллээ                                                                                                                                                        


Эрүүдэн шүүх байдлын талаар судалгаа хийж байна   
Үзсэн: 1006 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй