Шууд Chart

Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна

2015-12-14 11:58:43

2015 оны 12-р сарын 14-өөс 12-р сарын 21-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна-


Баруун аймгуудын нутгаар20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд зарим газраар цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 21-26 градус өдөртөө 31-36 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Хугацааны эхний 2 хоногт Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна.  Цаашда ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Зүүн аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар цас орж, салхи хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 14-15нд хүйтний эрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларна.


Говийн аймгуудын нутгаар: 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 14-15-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа бүх нутгаар хүйтний эрч суларна.


Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй