Шууд Chart

Хурандаа Д.Нарантулга агсны нэрэмжит тэмцээн эхэллээ

2013-09-19 16:33:58

Монголын буудлага спортын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан, ЗХУ-ын  буудлага спортын дэд мастер, хурандаа Д.Нарантулга агсны нэрэмжит буудлагын тэмцээн 5 дахь жилдээ зохиогдож байна. Энэ жилийн тэмцээнд хот хөдөөгийн 100 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.  Монголын шилдэг мэргэн буучид болох ОУХМ Мөнхзул, Баяраа нар оролцсон нь  тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байгаа аж. Тэмцээн Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн буудлага спортын тирт 2 өдөр явагдана. Харин хийн бууны болон калибрийн дасгалууд Дархан-Уул аймгийн буудлага спортын тирт явагдаж аваргуудаа тодруулах гэнэ.   


Хурандаа Д.Нарантулга агсны нэрэмжит тэмцээн эхэллээ   
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй