
Украйны талаар явуулж байгаа бодлоготой нь холбогдуулан Оросын эсрэг авсан Европын Холбооны хориг арга хэмжээг дэмжиж байгаагаа Германы канцлер Ангела Меркель илэрхийллээ. ХБНГУ Оростой сайн харилцаатай байх эрмэлзэлтэй боловч “бид зарчмаа баримтлах хэрэгтэй” гэж Меркель даваа гарагт Карлсруэд болсон Христосын ардчилсан Холбоо намын их хурал дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Минскийн тохиролцоо бүрэн дүүрэн хэрэгжсэний дараа л хориг арга хэмжээ цуцлагдах болно гэж тэр үзэж байгаа юм.
Мөн Европын Холбооны гишүүн нэг ч улсад Оросын эсрэг хориг арга хэмжээг сунгахтай холбоотой ямарваа том асуудал учирна гэж бодохгүй байгаагаа Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Федерика Могерини өнгөрсөн Даваа гарагт Брюссель хотноо мэдэгджээ. Энэхүү хориг арга хэмжээний сэдвийг энэ сарын 17, 18-нд чуулах Европын Холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэн шийдвэр гаргах юм. Одоогийн хоригийн хүчинтэй хугацаа 2016 оны нэгдүгээр сарын 31-нээр дуусгавар болох аж.
ХБНГУ ОХУ-д тавьсан хоригийг дэмжив | ||
Үзсэн: 1192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.