Шууд Chart

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян үргэлжилж байна

2015-12-16 13:57:06

2016 онд Бразил улсын Рио-де-Жанеро хотноо Зуны олимпийн 31-р их наадам болно. Олимпийн наадамд оролцохоор зэхэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн зохих эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор Олимпийн хөгжлийг дэмжих санг 2007 онд байгуулсан юм. Өнгөрсөн сараас эхлэн “Ерөнхий сайдын нэрэмжит олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян”  гурав дахь удаагаа орон даяар аялж эхэлсэн. Тус цом олимп хүртэл Монгол улсын бүх сум суурин газар, аж ахуйн нэгжүүдийг дамжин аялах юм.

Цомын аяныг түүчээлэн эхлүүлсэн Дорнодчууд, Сүхбаатар аймагт цомыг шилжүүлэн өглөө. Энэ талаар Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Ш.Энх-Амар ярьж байна. Нэмж мэдээлхэд, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн аяныг анх 2008 онд зохион байгуулж 280 сая төгрөг, 2012 онд 330 сая төгрөгийн дэмжлэгийг цуглуулж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомын аян үргэлжилж байна  
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй