Шууд Chart

Ираны цөмийн хөтөлбөрт хийсэн шалгалт дууслаа

2015-12-16 15:10:35

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөрт хийсэн шалгалтаа дуусгалаа. Энэ шалгалтаар Иран 2003 он хүртэл цөмийн зэвсэгтэй холбоотой судалгаа хийсэн, үүнээс хойш 2009 он хүртэл хугацаанд судалгааны цар хүрээгээ багасгасан, харин 2009 оноос хойш энэ талаар ямар нэг үйл ажиллагаа эрхэлсэн баримт илрээгүй гэж дүгнэсэн байна.

Өчигдөр энэ дүгнэлтийг бататган тус агентлагийн удирдах зөвлөл Ираны цөмийн хөтөлбөрт хийсэн шалгалтыг эцэслэх тогтоолыг санал нэгтэйгээр баталжээ. Энэ тогтоол Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой болохыг олон улсад нотлон харууллаа гэж Иран улсын Гадаад хэргийн сайд Жавад Зариф мэдэгдсэн байна.

Долоодугаар сард Иран 5+1 бүлэгтэй байгуулсан цөмийн асуудлаарх гэрээний дагуу Ираны эсрэг олон улсын хориг арга хэмжээг зөөлрүүлэх эсэх нь Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн энэ дүгнэлтээс ихээхэн хамаарах байсан юм. Тус байгууллагын дүгнэлт ийнхүү эерэг гарснаар ирэх нэгдүгээр сарын дунд үеэс Ираны эсрэг тогтоосон хориг арга хэмжээг зөөлрүүлж эхлэх нөхцөл боломж бүрдлээ гэж олон улсын шинжээчид дүгнэж байна. 

Нийтэлсэн: Э.Энхрэл

Ираны цөмийн хөтөлбөрт хийсэн шалгалт дууслаа  
Үзсэн: 1069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй