Шууд Chart

Лос Анжелес хотын сургуулиудыг түр хаав

2015-12-16 15:50:11

Өчигдөр болзошгүй террорист халдлагаас сэргийлэхийн тулд АНУ-ын Лос Анжелес хотын сургуулиудыг түр хаажээ. Хотын дийлэнх сургуулиуд төвлөрсөн дүүргийн захиргаанд террорист халдлага үйлдэнэ гэж заналхийлсэн захидал ирсэн юм байна. Холбогдох албаныхан энэ заналхийллийг шалгаж, ор үндэсгүй болохыг баталгаажуулсны дараа, өнөөдрөөс сургуулиудын хичээлийг оруулахаар боллоо. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хотын 640 мянга гаруй сурагчтай 1000-аад сургуулийн үйл ажиллагааг өчигдөр түр зогсоожээ.

Харин үүнтэй адил захидал хүлээн авсан Нью-Йорк хотын захиргааныхан заналхийллийг хуурамч гэж үзэн, сургуулиудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлсэн байна. Тус хотынхон Лос Анжелес хотын захиргааг хэт түргэдсэн шийдвэр гаргасан гэж шүүмжилж байгаа юм.

Харин АНУ-ын Калифорни мужид хоёр долоо хоногийн өмнө зэвсэгт халдлага гарч, 14 хүн амь үрэгдсэн, иймээс дахин олон хүний амь нас үрэгдүүлэхгүйн тулд сэрэмжтэй байх нь илүүдэхгүй гэж Лос Анжелес хотын захиргаа үзэж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Эрнест Лос Анжелес болон Нью-Йорк хотын захиргаа өөрсдөд ирсэн мэдээллийг үндэслэн, тус бүр хамгийн оновчтой гэж үзсэн шийдвэрээ гаргасан гэх тайлбарыг өглөө.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Лос Анжелес хотын сургуулиудыг түр хаав  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй