Шууд Chart

Ой тогтоолын ДАШТ эхэллээ

2015-12-16 16:04:15

БНХАУ-ын Чэнгдү хотноо Ой тогтоолтын 24 дэх удаагийн ДАШТ өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 35 орны 300 гаруй оюуны спортын тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр насанд хүрэгч, залуучууд, бага насны ангилалд өрсөлдөх юм.

Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож байна. Манай тамирчид саяхан Америк, Хонгконг, Тайванийн олон улсын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцоод, бэлтгэл сайтайгаар энэхүү тэмцээнийг зорьсон байна.

Монголын оюун ухааны академийн тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд оролцон 458 медаль хүртсэнээс гадна, дэлхийн олон дээд амжилтыг эзэмшдэг юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ой тогтоолын ДАШТ эхэллээ  
Үзсэн: 642 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй