Шууд Chart

С.Вавринка Швейцарийн оны шилдэг эрэгтэй тамирчин боллоо

2015-12-16 16:13:25

Өнгөрсөн бямба гарагт Швейцар улсын спортын оны шилдэг тамирчин тодруулах ёслолын ажиллагаа боллоо. Швейцар улсын 2015 оны шилдэг эрэгтэй тамирчны шалгаруулалтад талбайн теннисний нэрт тамирчин, Их дуулга тэмцээний 17 удаагийн аварга Рожер Федерер, мөн Их дуулга тэмцээний хошой аварга С.Вавринка болон уулын цанын шилдэг тамирчин П.Кюнг нар өрсөлдсөн.

Өнгөрсөн жил Швейцар улсын шилдэг тамирчнаар Р.Федерер тодорч байсан бол С.Вавринка дэд байрт шалгарч байсан. 2015 онд Р.Федерер Уэмбилдон болон Америкийн нээлттэй тэмцээнд шигшээд шалгарсан бөгөөд энэ онд нийт 6 удаа цом хүртсэн. Р.Федерер энэ жил харих болоогүй гэдгээ баталж 63 хожил байгуулж, 11 хожигдож 85 хувийн амжилтыг үзүүлсэн.

Тэгвэл нутаг нэгт теннисчин С.Вавринка Францын нээлттэй тэмцээнд түрүүлж, Австрали болон Америкийн нээлттэй тэмцээнд хагас шигшээд шалгарсан байна. Мөн энэ онд нийт 4 цом хүртсэн амжилтыг үзүүлсэн. Талбайн теннисний хоёр шилдэг тамирчинтай өрсөлдсөн Патрик Кюнг энэ онд уулын цанын ДАШТ-нд доунхилл ангилалд алтан медаль хүртээд байсан. Ингээд санал асуулга явагдахад 30 настай теннисчин Станислав Вавринка 39 хувийн саналаар ялалт байгуулж, 2015 оны Швейцар улсын эрэгтэй шилдэг тамирчин болсон байна.

Үүнээс гадна оны шилдэг эмэгтэй тамирчин, мөн өсөж яваа шинэ залуу тамирчны шагналын эзэд тодорсон. Швейцар улсын 2015 оны эмэгтэй шилдэг тамирчнаар триатлоны спортын тамирчин Даниэла Риф шалгарсан бол шилдэг залуу тамирчнаар Швейцарын хөлбөмбөгийн “Базел” багийн 18 настай довтлогч Брел Эмболо тодорсон байна.


С.Вавринка Швейцарийн оны шилдэг эрэгтэй тамирчин боллоо   
Үзсэн: 912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй